Оффис Имэйл

Oффис имэйлийн нууц үг админ эрхээр орж солих заавар

2024.07.18

Datacom.mn сайтруу админ эрхээрээ ороод Миний үйлчилгээ цэсрүү ороод оффис имэйл үйлчилгээн дээр дарна Имэйл хаягууд цэсрүү орно. Нууц үг солих имэйлин ард байх Мэдээлэл засварлах товч дээр дарна. Нууц үг талбар дээр том жижиг үсэг, тоо тэмдэгт орсон нууц үг зохиож хийгээд Хадгалах товч дээр дарж нуу үгээ сольно.

Оффис имэйл домэйн баталгаажуулах

2024.06.11

Оффис имэйл домэйн нэрийг баталгаажуулах заавар. 1. Datacom.mn сайтруу хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэснээс Бүтээгдэхүүн & үйлчилгээнүүд цэс рүү орно. 3. Оффис имэйлийн үйлчилгээний удирдах товч дээр дарна. Оффис имэйлийг баталгаажуулах TXT бичлэг доорхи байдлаар гарч ирнэ. 4. TXT бичлэгийг өөрийн домэйн нэрийн DNS management буюу DNS Удирдлага дотор нэмнэ. Бичлэгийг нэмсэн дараа ойролцоогоор 20-30 минутын дараа имэйлийн үйлчилгээ автоматаар идэвхижнэ.

Алиас/alias хаяг үүсгэх

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчдэд алиас хаяг хэрхэн үүсгэх заавар хүргэе. Алиас хаяг гэж юу вэ? Алиас нь танд нэг жинхэнэ хаяг руу дамжуулдаг олон өөр өөр имэйл хаягийг үүсгэх боломжийг олгодог. Жишээлбэл, Та өөрийн bold@domain.com имэйл хаяг дээрээ b.bold@domain.com, engineer@domain.com гэх мэт хэдэн хэдэн алиас хаяг үүсгэж болно. Нэг имэйл хаягт 5ш алиас хаяг үүсгэх боломжтой. Үүсгэсэн алиас хаяг руу илгээсэн имэйл бодит хаягт очно. Харин хариу/reply бичсэн тохиолдолд үндсэн имэйлээс хариу илгээгдэнэ. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс эсвэл Идэвхитэй байгаа хостинг үйлчилгээнүүд хэсгээс тухайн имэйл хост үйлчилгээнийхээ Удирдах товч дээр дарна. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний дээр дарна. 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Алиас хаягууд эсвэл нүүрэн хэсэгт харагдаж байгаа Alias хаягууд товчлуур дээр дарна. 5. Үүсгэх алиас хаягийн нэрийг Алиас хаяг талбарт, үндсэн имэйл хүлээн авах хаягийг Имэйл хаяг талбарт оруулан Нэмэх товчлуур дээр дарна. 6. Нэмэх товчлуур дарсны дараа Alias амжилттай нэмэгдлээ гэсэн үр дүн гарна. Alias хаягийн жагсаалт талбарт нэмсэн алиас хаяг нэмэгдэнэ.

"Сүүлийн 12 цагийн спам хорио цээрийн тойм" гарчигтай имэйл ирвэл яах вэ?

2021.11.29

"Сүүлийн 12 цагийн спам хорио цээрийн тойм" гарчигтай мэйл ирвэл яах вэ? Дараах имэйл нь СПАМ биш бөгөөд тань руу ямар нэгэн сэжигтэй имэйл ирсэн болохыг мэдэгдэж байгаа юм. Илгээсэн имэйл хаяг, гарчиг болон үйлдлүүд гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Үйлдэлийн дэлгэрэнгүй мэдээлэл нь тус бүр тайлбартайгаа доор нь байна. Зөвшөөрөх холбоос дээр дарж өөрийн INBOX хавтас руугаа хувиарлана уу. Цагаан жагсаалт холбоос дээр дарж өөрийн INBOX хавтас руугаа хувиарлах, мөн илгээгч хаягийг зөвшөөрөх жагсаалт руу оруулах Устгах холбоос дээр дарж карантинд орсон имэйлийг устгах Хар жагсаалт холбоос дээр дарж карантинд орсон имэйлийг устгаад, зөрчилтэй, блоклох жагсаалтруу оруулах Харах холбоос дээр дарж энэ имэйлийг харах Ирсэн имэйлийг шалгаад тохирох үйлдлийг хийгээрэй.

Админ талаас имэйлийн захиалга оруулах

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний нэмэлт имэйл болон имэйлийн нэмэлт багтаамжийн захиалга оруулах заавар хүргэе. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс эсвэл Идэвхитэй байгаа хостинг үйлчилгээнүүд хэсгээс тухайн имэйл хост үйлчилгээнийхээ Удирдах товч дээр дарна. 3. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Багц дээшлүүлэх/Хаяг нэмэх товчлуур дээр дарна. 4. Нэмэлтээр имэйл хаяг авах бол үндсэн ашиглаж байгаа имэйл хаягийн тоон дээр нэмэлтээр авах имэйлийн тоог нэмж оруулна. Ж/нь: Одоо ашиглаж буй 2ш имэйл дээр нэмэлтээр 2ш имэйл авах бол имэйлийн тоог 4 болгоно. 5. Имэйл хаяг дээр нэмэлтээр багтаамж авах бол нэмэлтээр авсан имэйл багтаамжийн тоон дээр нэмэлтээр багтаамжийн тоог нэмж оруулна. Жишээ нь: Одоо ашиглаж буй имэйлийн багтаамжийг 40Gb -аар нэмэгдүүлсэн байгааг нэмэлт 10Gb багтаамж авах багтаамжийн тоог 5 болгоно. 6. Нэмэлтээр авах имэйл болон багтаамжийн тоог оруулсны дараа Үргэлжүүлэх товчлуурыг дарна. 8. Авч буй имэйлийн тоо болон нэмэлт багтаамжийн тоо, үйлчилгээний хугацаанаас хамааран тухайн имэйлийн үйлчилгээг ашиглах хоногоор үйлчилгээний төлбөр бодогдоно. Нэмэлт имэйл болон багтаамжийн тоог шалгаж Үргэлжүүлэх товчлуурыг дарсанаар үйлчилгээний нэхэмжлэл үүснэ.

Хэрэглэгчийн имэйл хаяг устгах

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчийн имэйл хаягийг устгах заавар хүргэе. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс рүү орно. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээ дээрээ дарж орно. 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Имэйл хаягууд товчлуур дээр дарна. 5. Имэйл хаягийн жагсаалт хэсгээс устгах гэж буй имэйлийг сонгон Устгах товчлуур дээр дарна. Хэрэглэгчийн имэйл хаягийг устгахаас өмнө тухайн имэйл хаяг дээр хэрэгтэй дата байгаа эсэхийг шалгаж, датаг хуулж авна уу. Имэйл аккаунт устгасны дараа дээрх дата ахин сэргэдэггүй болохыг анхаарна уу. 6. Устгах товчлуур дарсны дараа дараах хуудас ачааллана OK товчлуур дарснаар имэйл хаяг устана.

Оффис имэйл хаяг үүсгэх заавар

2021.11.29

1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэснээс Миний авсан үйлчилгээнүүд цэс рүү орно. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний дээр дарна. ----------------------------------------------------------------------------------------------- 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Имэйл хаягууд эсвэл Удирдлагын хэсэг дээрхи Имэйл хаягууд товч дээр дарна. 5. Имэйл хаягийн жагсаалт хэсгийн дээр байрлах Имэйл хаяг нэмэх товчлуур дээр дарна. 6. 1. Имэйл хэрэглэгчийн нэрийг оруулах 2. Хэрэглэгчийн имэйл аккаунтыг оруулах /зөвхөн аккаунтыг оруулна/ 3. Үүсгэж буй имэйл хаягийн домэйн нэр өгөгдсөн байгаа 4. Имэйл хэрэглэгчийн нууц үгийг оруулах /Хамгийн багадаа 8 тэмдэгтэй, том үсэг, тоо, тусгай тэмдэгт орсон байх ёстой/ 5. Нууц үг үүсгэх товчлуур нь системээс шаардлага хангах нууц үгийг автоматаар үүсгэж өгдөг. 6. Дээрх хэсгийг бөглөж дууссаны дараа Бүртгэл үүсгэх товчлуур дээр дарж имэйл хаягийг үүсгэнэ. 7. Имэйл хаяг амжиллтай үүссэн тохиолдолд дараах мэдэгдэл гарах ба Имэйл хаягийн жагсаалт хэсэгт үүсгэсэн имэйл хаяг харагдана.

Gmail дээр оффис имэйлийг тохируулах заавар

2020.12.19

1. Gmail - Settings - Accounts and Import тохиргооны хэсэгрүү холбоосоор орно https://mail.google.com/mail/u/0/#settings/accounts 2. Check mail from other accounts: хэсэг дээрх өөрийн байгууллагын имэйлийн ард Edit Info товч дээр дарна. 3. Гарж ирсэн цонх дээр хуучин Бизнес Имэйл хаягын нууц үг болон серверийн мэдээллийг дараах байдлаар сольж тохиргоог хадгална Password : таны оффис имэйл аккаунтын нууц үг POP Server : pop.mail.mn 4. Үүний дараа имэйл илгээх хэсгийн тохиргоо болох Send mail as: хэсгийн ард өөрийн байгууллагын имэйл хаяг дээр Edit Info товч дээр дарна Гарж ирсэн цонхноос Next Step дараад дараах тохиргоонуудыг сольж хадгална. SMTP Server: smtp.mail.mn password : таны оффис имэйл хаягын нууц үг

Устгасан имэйлээ сэргээх

2020.11.30

Сайн байна уу? 1. Оффис имэйлийн хэрэглэгч устгасан имэйлээ хэрхэн сэргээх зааврыг хүргэж байна. Та имэйл хаягруугаа webmail-ээрээ нэвтэрч ороод баруун дээд талд харагдах хүний зурагтай товч дээр даран User Settings цэсрүү орно. 2. User Settings цэсрүү орсоны дараа Archive manager цэсрүү орон доорхи зурагт үзүүлсэний дагуу DATE хэсэгт имэйл устгасан өдрийг сонгоно FOLDER хэсэгт аль хавтсан дахь устгасан имэйлүүд сэргээхийг сонгоно SORT хэсэгт Date Descending сонголтыг сонгосноор сэргээх имэйлүүдийг хүлээн авсан сүүлийн огнооноос эхлэн харуулах юм. Энгээд SEARCH товчыг даран устгасан имэйлүүдээ хайна. 3. SEARCH товчыг даран хайлт хийсэний дараа ARCHIVE MANAGER хэсэгт устсан имэйлүүд гарч ирэх бөгөөд сэргээх имэйлээ сонгоно Destination Folder хэсэгт сэргээж байгаа имэйлийн хадгалагдах хавтсыг сонгоод RESTORE MESSAGES товчыг даран сэргээнэ. RESTORE ENTIRE FOLDER товчыг даран бүх хавтасаар нь мөн сэргээх боломжтой.

Windows 10 Mail App дээрх IMAP тохиргоо

2020.11.15

Сайн байна уу, Энэ заавраар Windows 10 дээрх Mail App дээр хэрхэн Оффис Имэйл тохируулах заавар хүргэе 1. Mail App - ийн зүүн дээд хэсгийн меню дээр дараад тохиргоо руу орно 2. Manage Account хэсэг дээр Add Account товч дээр дарна 3. Other Account - ын доор Advanced Setup руу ороод Internet Email- дээр дарна 4. Имэйл хаяг, нэр, нууц үгээ бөглөөд Sign In дарна Email Address : таны имэйл хаяг username: таны имэйл хаяг нууц үг Account Name : таны нэр, Send your messages using your name : : таны нэр incoming server : imap.mail.mn account type : IMAP4 outgoing server: smtp.mail.mn доор нь байгаа бүх тохиргоо нь чагттай Sign In дарна

Оффис имэйлийг Android утас дээр тохируулах

2020.05.05

Android үйлдлийн системтэй утас дээрхи Email application дээр оффис имэйлийг хэрхэн тохируулах зааврыг танд хүргэе. Та утасныхаа Email application руу орно. Set up Email хэсгээс Other товч дээр дарна. Тухайн шалгах гэж байгаа имэйл хаяг болон нууц бичээд Manual setup товч дээр дарна. Select account type хэсгээс IMAP account-г сонгоно. Гарч ирэх цонх дээрээс Account хэсэг дээр Email address хэсэгт имэйл хаягаа бүтнээр бичнэ. User name хэсэгт имэйл хаягаа бүтнээр бичнэ. Password хэсэгт имэйлийнхээ нууц үгийг бичнэ. Incoming server хэсгийг тохируулахдаа IMAP server хэсэгт imap.mail.mn гэж бичнэ. Security type хэсгээс SSL сонгоно. PORT автоматаар 993 болно. Outgoing server хэсгийг тохируулахдаа SMTP server хэсэгт smtp.mail.mn гэж бичнэ. Security type хэсгээс SSL эсвэл TLS сонгоно. PORT автоматаар SSL сонгосон үед 465, TLS сонгосон үед 587 болж өөрчилөгдөнө. Require authentication to send emails ON буюу идэвхитэй болгоно. User Name хэсэгт имэйл хаягаа бүтнээр бичнэ. Password хэсэгт имэйлийн нууц үгээ бичнэ. Дээрхи бүх мэдээлэлээ зөв оруулсан бол хамгийн сүүлд нь Sign in товч дээр дараад имэйлээ шалгах боломжтой болно.

Оффис имэйлийг iPhone утас дээр тохируулах

2020.05.04

Оффис Имэйлийг IPhone дээр тохируулах. Видео заавар үзэх Та эхлээд утасныхаа Settings буюу ерөнхий тохиргоон дотроос Password & Accounts цэсруу ороод Add Account товч дээр дарна. Other товч дээр дарж ороод Add Mail Account сонголтыг дараах талбаруудыг бөглөнө. Name хэсэгт өөрийн нэр, Email талбарт тохируулах гэж буй өөрийн мэйл хаягаа бүтэн бичээд, Password хэсэгт нууц үгээ бичнэ. Description хэсэгт товч тайлбар бичиж болно. Next товчийг дарж цааш үргэлжлүүлье. Мэйл хүлээн авах сервер буюу incoming mail server Мэйл илгээх сервер буюу outgoing mail server-ийн тохиргоог хийе. Incoming: Host name хэсэгт imap.mail.mn hostname-г бичнэ. User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ. Password хэсэгт мэйлийн нууц үг бичигдсэн байна. Outgoing: Host name хэсэгт smtp.mail.mn бичнэ. User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ. Password хэсэгт мэйлийн нууц үгээ бичээд, Next товчийг дарж үргэлжлүүлнэ. Мэйл хаягийг зөв тохируулсан эсэхийг шалгаж дууссаны дараа Save товчийг дарж имэйлийн тохиргоог хадгална. Тохиргооны хэсгээс гараад утасныхаа Mail application руу орж Mailboxes хэсгээс тохируулсан имэйлрүүгээ хандаж орно.

Оффис имэйл Шүүлтүүр/filtering/ болон whitelist, blacklist тохируулах

2020.05.03

Оффис имэйл дээр blacklist болон whitelist тохируулах заавар хүргэе. Та whitelist тохируулсанаар итгэмжлэгдсэн харилцагчийн имэйлийг хүлээн авахаас татгалзах, спам хавтас хүлээн авах гэх мэт асуудлуудаас сэргийлэн inbox хавтасд найдвартай хүлээн авах тохиргоо хийх боломжтой юм. Хэдийгээр whitelist-д тохируулсан ч имэйлийн аюулгүй байдлын сервесүүд тус жагсаалтад байгаа хаягнаас ирж байгаа имэйлийн header file-г шалган ажилладаг. Харин blacklist тохируулсанаар луйврын болон спам имэйлүүд мөн имэйл хүлээн авахаас татгалзах мөн имэйл, домэйн нэрийн мэдээллийг оруулан blacklist тохируулсанаар шаардлагагүй имэйлүүдийг хүлээн авахгүй байх боломжтой. Мөн та спам гэж үзсэн имэйлийг webmail дээрхи report spam боломжыг ашигласанаар автоматаар blacklist-д нэмэх боломжтой. Report spam хийж байгаа зургийг доорхи хэсгээс үзнэ үү. WHITELIST болон BLACKLIST тохируулах Та https://cp.mail.mn/ холбоосоор орж имэйл хаягын удирдлагын хэсэгрүүгээ өөрийн имэйл хаяг нууц үгээ оруулсан нэвтэрнэ. WHILTELIST 1. Нэвтэрч орсоны дараа FILTERING цэсний whitelist хэсэгрүү орон NEW WHITELIST товчыг дарна. 2. NEW WHITELIST товчыг дарсаны дараа whitelist нэмэх тохиргооны хэсэг нээгдэх бөгөөд тохируулах мэдээллээ бичнэ. Жишээ нь sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлүүдийг найдвартай хүлээн авна гэж үзвэл. Check Spam: No = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлийг спам эсэхийг шалгахгүй Check Virus: Yes = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлийн вирусыг шалгана. Ignore SPF: No = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйл албан ёсны серверээс ирж байгаа эсэхийг шалгах тохиргоог алгасахгүй гэсэн тохиргоонуудыг хийнээр нэмнэ whilteist-ээ үүсгэнэ. BLACKLIST 1. Нэвтэрч орсоны дараа FILTERING цэсний blacklist хэсэгрүү орон NEW BLACKLIST товчыг дарна. 2. NEW BLACKLISTтовчыг дарсаны дараа blacklist нэмэх тохиргооны хэсэг нээгдэх бөгөөд тохируулах мэдээллээ бичнэ. FILTERING Whitelist болон Blacklist хэсгийг тохируулсаны дараа тус жагсаалтуудад холбогдох сервесүүдийн тохиргооны хэсгийг тохируулах боломжтой.

TRACK DELIVERIES буюу имэйл илгээсэн мэдээлэлийн логыг харах

2020.05.03

Тухайн имэйл хаягынхаа баруун талын дээд хэсэгт байрлах өөрийн Account дээрээ дарна. Гарч ирэх хэсгээс User Settings дээр дарж орно. Эсвэл домэйн нэрнийхээ админ эрхээр орсон тохиолдолд имэйл хаяг ард байх товч дээр дараад Удирдлагын панел дээр дараад орж болно. Гарч ирэх цонх дээрээс TRACK DELIVERIES товч дээр дарна. SEARCH OPTIONS хэсэгээс сонголтоо хийгээд мэдээлэлээ хайх боломжтой. View Messages хэсэг дотор. Temporarily Rejected Messages: Түр зуур татгалзсан имэйлүүд эсвэл имэйл хэмжээ дүүрсэн эсвэл явах гэж хүлээгдэж байгаа имэйлүүд Permanently Rejected Messages: Шууд татгалзсан имэйл энэ нь тухайн имэйл хаяг буруу хар жагсаалтад орсон гэх мэт ALL Messages: Дээрхи 2-г агуулсан байдлаар шалгах. From Date, To Date хэсэгт лог шалгах хугацаагаа сонгоно Sent To хэсэгт имэйл хүлээн авагч талынхаа хаягыг бичнэ Энэ TRACK DELIVERIES ашиглаад тухайн хэрэглэгчийн сүүлийн 60 хоногийн имэйл илгээсэн мэдээлэлийг шалгах боломжтой. Хамгийн сүүлд SEARCH товч дээр дарахад мэдээлэл гарч ирнэ.

Оффис имэйл хаягыг outlook2016 болон office365 хувилбар дээр тохируулах

2020.05.03

Оффис имэйл хаягыг Outlook2016 болон Office365 хувилбар дээр тохируулах Видео заавар үзэх 1. Оффис имэйл хаягыг Outlook2016 болон Office365 хувилбар дээр тохируулахын тулд компьютерийнхаа Control panel-руу орон All Control Panel items сонголтоор тохируулан Mail тохиргооны хэсэгрүү хандана. 2. MAIL тохиргооны хэсэг нээгдсэний дараа Add товч дээр даран outlook profile-н нэрийг өгч OK товчыг дарсанаар outlook profile үүсгэнэ. 3. Үүсгэсэн outlook profile дээр тохируулах Оффис имэйл хаягын мэдээллээ оруулаад NEXT товчыг дарна. 4. Yes товчыг даран үргэлжлүүлэн Finish товчыг дарж имэйл хаяг тохируулах хэсгийг дуусгана. 5. MAIL тохиргооны хэсэгт үүсгэсэн Outlook profile-аа байнга ашиглахаар сонгон OK товчыг дарна. Үүний дараа Outlook програмаа нээж тохируулсан оффис имэйл хаягаа ашиглах боломжтой.

Оффис имэйл дээр Two-factor authentication идэвхижүүлэх заавар

2020.05.03

Тухайн имэйл хаягуу орно. Баруун талын дээд хэсэгт байрлах өөрийн Account дээрээ дарна. Гарч ирэх хэсгээс User Settings дээр дарж орно. Эсвэл домэйн нэрнийхээ админ эрхээр орсон тохиолдолд имэйл хаяг ард байх товч дээр дараад Удирдлагын панел дээр дараад орж болно. Тухайн хэрэглэгчийн тохиргооны хэсэгт байрлах 2FACTOR AUTH товч дээр дарна уу. TWO FACTOR AUTHENTICATION хэсгээс идэвхижүүлэхийг сонгоод хадгалах товч дээр дарна. Тухайн гарч ирсэн хэсгээс NEXT товч дээр дарна. Та тухайн утас OTP буюу One Time Password -н ямар нэг application суулгасан байх хэрэгтэй. Жишээ нь: QR code-г OTP application уншуулахаар таньд 6 эсвэл түүнээс олон оронтой тоо үүсгэж гарч ирнэ. Тухайн гарч ирсэн тоог нь Challenge хэсэгт оруулаад Save товч дээр дарж хадгална. Хадгалсаны дараа доорхи мэдээлэл гарна. Мөн өөрийнхөө интернетийнхээ гадаад айп хаягынхаа мэдээлэлийг Known IPs хэсэгт оруулаад тухайн сүлжээнээсээ two-factor authentication-гүйгээр шууд хандах боломжтой. Тухайн two-factor authentication ашиглаж орохдоо WEBMAIL,SMTP, POP, IMAP оруулахдаа тухайн имэйлийнхээнууц үгийг оруулаад араас OTP applicationдээрхи 6 оронтой тоог хандаж орно. Жишээ нь: Таны имэйл хаяг: admin@example.mn Таны имэйлийн нууц үг: Password!@# OTP код: 123456 Username хэсэгт: admin@example.mn Password хэсэгт: Password!@#123456 гэж бичээд хандаж орно.

Оффис имэйлийг Windows Mail application дээр тохируулах заавар

2020.05.02

Оффис имэйлийг Windows Mail application дээр тохируулах заавар. Тухайн програмынхаа Accounts товч дээр дарж орно. Гарч ирэх цонх баруун хэсэгт байх Add Account дээр дарна уу. Other Account POP, IMAP сонгоно. Email address хэсэгт имэйл хаягаа бичнэ үү Send your messages using this name хэсэгт өөрийнхөө нэрийг оруулана. Password хэсэгт тухайн имэйлийнхээ нууц үг үгийг оруулаад Sign in товч дээр дарна уу. Хамгийн сүүлд Done товч дээр дарна уу.

Оффис имэйлийг MS Outlook дээр тохируулах заавар

2020.05.02

Оффис имэйлийг MS Outlook дээр тохируулах заавар. MS Outlook –нхаа File хэсэгрүү орно. Гарч ирэх хэсгээс Add Account товч дээр дарна. E-mail Account хэсгийг доорхи мэдээлэлийн дөгуу бөглөнө. Your Name: Өөрийнхөө нэр оруулана E-mail Address: Тухайн имэйл хаягаа оруулана. Password: Тухайн имэйлийн нууц үг. Retype Password: Тухайн имэйлийн нууц үг давтаж оруулаад Next товч дээр дарна. Тухайн Next товч дээр дарсанаар холболтын мэдээлэлээ автоматаар олох болно. Холболт амжилттай болсоны дараа Finish товч дээр дараад имэйлээ шалгах боломжтой болно.

DNS Тохиргоо | AutoDiscover

2020.05.02

Оффис И-Мэйл - ийн DNS Тохиргоо болон AutoDiscover Autodiscover & Autoconfig гэж юу вэ ? Энэхүү Autodiscover & Autoconfig гэдэг ойлголт нь амархан байдлаар мэйл клиент програм дээр мэйл хаягаа тохируулахын тулд гарж ирсэн стандарт юм. Жишээ нь Autodiscover г ашиглан Outlook, iPhone, iPod, iPad болон Android зэрэг төхөөрөмжүүд дээр мэйлээ тохируулах үед, таниас нэмэлт гар аргаар тохиргоо хийхийг шаардахгүй бөгөөд SSL/TLS - тэй буюу нууцлал хамгаалалт бүхий серверийн тохиргоогоо өөрөө олоод тохируулагдан гэсэн үг, Та зөвхөн Нэр, Мэйл хаяг, Нууц үгээ л оруулна. Autoconfig сонголт Thunderbird програм дээр ажиллана. DNS Тохиргоо Хост Бичлэг утга Зориулалт 1. autodiscover.<домэйннэр.mn> IN 69.172.250.13 Outlook - н авто тохиргоо 2. <домэйннэр.mn> MX mx.mail.mn Мэйл хүлээж авахад ашиглагдана 3. <домэйннэр.mn> MX mx2.mail.mn 4. cp.<домэйннэр.mn> CNAME cp.mail.mn Хэрэглэгчийн удирлагын панел 5. webmail.<домэйннэр.mn> CNAME webredirect.mail.mn Вебмэйл SSL 6. <домэйннэр.mn> TXT "v=spf1 include:spf.mail.mn ~all" SPF бичлэг, Таны домэйн нэрийг ашиглан хуурамч имэйл илгээхээс сэргийлнэ.

Имэйлээ .EML өргөтгөлтэй файлаар татаж авах заавар

2020.05.02

Сайн байна уу? Имэйлээ .EML өргөтгөлтэй файлаар татаж авах заавар танилцуулж байна. Интернет хөтчийн хаягын мөрөнд webmail. гээд домэйн нэрээ бичнэ. Username, Password хэсэг нэр имэйлийн нэр нууц үгээ бичээд NEXT товчийг дарж нэвтрэнэ. .EML өргөтгөлтэй файл болгон татах гэж байгаа имэйл дээрээ заагчаа аваачин mouse 2 ыг дарахад дараах сонголтууд гарч ирнэ. Save as дээр дарна File to Computer дээр дарахад имэйл таны компьютер дээр татагдах болно. Имэйлээ .EML өргөтгөлтэй файл болгон татаж авах заавар танилцууллаа. Баярлалаа.

Авто форвард хаяг тохируулах заавар

2020.05.02

Сайн байна уу? Авто форвард хаяг тохируулах заавар танилцуулж байна. Интернет хөтчийн хаягын мөрөнд webmail. гээд домэйн нэрээ бичнэ. Username, Password хэсэг нэр имэйлийн нэр нууц үгээ бичээд NEXT товчийг дарж нэвтрэнэ. Дэлгэцний баруун дээд буланд байрлах Profile дээр дарна. User Settings дээр дарна. Forwards дээр дарна. Forwards талбарт хүлээн авсан имэйлүүдээ дамжуулж байх форвард имэйл хаягаа бичнэ. Add forward дээр дарж хадгална. Амжилттай хадгалагдсан тухай мэдээлэл дэлгэцэнд гарсан байна. Автофорвард хаяг үүсгэх заавар танилцууллаа. Баярлалаа.

Оффис имэйл дээр гарын үсэг (Signature) нэмэх заавар

2020.05.02

Оффис мэйл дээр гарын үсэг нэмэх заавар гээд мэйлийн логин хийх хуудасруу орно. Username талбарт өөрийн мэйл хаягаа бүтэн бичнэ. Password талбарт мэйлийн нууц үгээ бичнэ. Доор байгаа Next товчийг дарж нэвтрэнэ. Мэйлрүүгээ нэвтэрч орсоны дараа баруун дээд талын Profile icon >> My account-руу орж тохиргооны хэсэгрүү орно. Цонхны зүүн тал байрлах E-mail цэсрүү орно. Templates талбар дээр +Add товч дээр дарж мэдээлэл оруулах цонх гаргана. Гарч ирсэн цонхон дээрх Name талбарт үүсгэх гарын үсэгний нэрийг бичнэ. Subject талбарт гарчиг өгнө. Доор байрлах эх текст бичих талбарт өөрийн мэдээллээ оруулаад Apply хийж баталгаажуулаад Save товчийг дарж хадгална. Таны оруулсан Signature нь Templates хэсэгт нэмэгдсэн харагдаж байна. Save товчийг дарж хадгална. Хэд хэдэн төрөлийн гарын үсэг үүсгээд энэ хэсэгтээ хадгалж болно. Шинэ мэйл бичих цонхоо нээгээд баруун дээд буланд байрлах E-mail template дээр дараад оруулах гарын үсгийг сонгоно.

Автомат хариулагч үүсгэх заавар

2020.05.02

Сайн байна уу? Автомат хариулагч үүсгэх заавар танилцуулж байна. Интернет хөтчийн хаягын мөрөнд webmail.*******.mn гээд домэйн нэрээ бичнэ. Username, Password хэсэг нэр имэйлийн нэр нууц үгээ бичээд NEXT товчийг дарж нэвтрэнэ. Дэлгэцний баруун дээд буланд байрлах Profile дээр дарна. User Settings дээр дарна. Vacation Message дээр дарна. Status хэсгийг enabled, From Date ийг автомат хариулагч үүсгэж байгаа өдрөөр сонгоно. Цаг нь автоматаар гарж ирэх тул та өөрчлөлт оруулахгүй, To Date ийг NEVER болгосон байна. Vacation Message талбарт хариугаа бичээд Update товчийг дарж хадгална. Автомат хариулагч үүсгэх заавар хүргэлээ. Баярлалаа.

Оффис имэйл интерфейсийн цагийн бүсчлэл болон хэл солих заавар

2020.05.02

Оффис мэйл интерфейсийн цагийн бүсчлэл болон хэл солих заавар гээд мэйлийн логин хийх хуудасруу орно. Username талбарт өөрийн мэйл хаягаа бүтэн бичнэ. Password талбарт мэйлийн нууц үгээ бичнэ. Доор байгаа Next товчийг дарж нэвтрэнэ. Мэйлрүүгээ нэвтэрч орсоны дараа баруун дээд талын Profile icon >> User Settings дээр орж тохиргооны хэсэгрүү орно. Тохиргооны хэсэгт эхлээд Цагийн бүсчлэлийг сольё. LOCALIZATION-дараад Timezone, Date format-ийг тохируулна. Timezone, Date format -ийн тохиргоог хийгээд Update дээр дарж хадгална. Интерфейсийн хэлийг солихдоо Тохиргооны хэсэгийн баруун дээр байрлах Flag icon дээр дарна. Change language хэсэгт хэлээ сонгоод Update хийж хадгална

Оффис имэйл нууц үг солих заавар

2020.05.02

Оффис имэйлтэй хэрэглэгч нууц үгээ солих заавар гээд мэйлийн логин хийх хуудасруу орно. Username талбарт өөрийн мэйл хаягаа бүтэн бичнэ. Password талбарт мэйлийн нууц үгээ бичнэ. Доор байгаа Next товчийг дарж нэвтрэнэ. Мэйлрүүгээ нэвтэрч орсоны дараа баруун дээд талын Profile icon >> User Settings дээр орж тохиргооны хэсэгрүү орно. Тохиргооны хэсэгт Password-руу орж нууц үгээ сольно. New Password талбар дээр шинэ нууц үгээ оруулна. Confirm Password талбар дээр шинэ нууц үгээ дахин оруулаад Change товчийг дарж сольно.