Оффис Имэйлийг IPhone дээр тохируулах.
Видео заавар үзэх
Other товч дээр дарж ороод Add Mail Account сонголтыг дараах талбаруудыг бөглөнө.
Name хэсэгт өөрийн нэр,
Email талбарт тохируулах гэж буй өөрийн мэйл хаягаа бүтэн бичээд,
Password хэсэгт нууц үгээ бичнэ.
Description хэсэгт товч тайлбар бичиж болно.
Next товчийг дарж цааш үргэлжлүүлье.
Мэйл илгээх сервер буюу outgoing mail server-ийн тохиргоог хийе.
Incoming:
Host name хэсэгт imap.mail.mn hostname-г бичнэ.
User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ.
Password хэсэгт мэйлийн нууц үг бичигдсэн байна.
Outgoing:
Host name хэсэгт smtp.mail.mn бичнэ.
User name дээр өөрийн имэйл хаягаа бүтэн бичнэ.
Password хэсэгт мэйлийн нууц үгээ бичээд,
Next товчийг дарж үргэлжлүүлнэ. Мэйл хаягийг зөв тохируулсан эсэхийг шалгаж дууссаны дараа Save товчийг дарж имэйлийн тохиргоог хадгална.
Тохиргооны хэсгээс гараад утасныхаа Mail application руу орж Mailboxes хэсгээс тохируулсан имэйлрүүгээ хандаж орно.