Оффис мэйл дээр гарын үсэг (Signature) нэмэх заавар
webmail.өөрийндомэйннэр.mn гээд мэйлийн логин хийх хуудасруу орно.
Username талбарт өөрийн мэйл хаягаа бүтэн бичнэ.
Password талбарт мэйлийн нууц үгээ бичнэ.
Доор байгаа Next товчийг дарж нэвтрэнэ.
Мэйлрүүгээ нэвтэрч орсоны дараа баруун дээд талын Profile icon >> My account-руу орж тохиргооны хэсэгрүү орно.
Цонхны зүүн тал байрлах E-mail цэсрүү орно.
Templates талбар дээр +Add товч дээр дарж мэдээлэл оруулах цонх гаргана.
Гарч ирсэн цонхон дээрх
Name талбарт үүсгэх гарын үсэгний нэрийг бичнэ.
Subject талбарт гарчиг өгнө.
Доор байрлах эх текст бичих талбарт өөрийн мэдээллээ оруулаад Apply хийж баталгаажуулаад Save товчийг дарж хадгална.
Таны оруулсан Signature нь Templates хэсэгт нэмэгдсэн харагдаж байна. Save товчийг дарж хадгална.
Хэд хэдэн төрөлийн гарын үсэг үүсгээд энэ хэсэгтээ хадгалж болно.
Шинэ мэйл бичих цонхоо нээгээд баруун дээд буланд байрлах E-mail template дээр дараад оруулах гарын үсгийг сонгоно.