Profile picture

Datacom Support

2021 оны 11-р сарын 29

Алиас/alias хаяг үүсгэх


Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчдэд алиас хаяг хэрхэн үүсгэх заавар хүргэе.
Алиас хаяг гэж юу вэ? Алиас нь танд нэг жинхэнэ хаяг руу дамжуулдаг олон өөр өөр имэйл хаягийг үүсгэх боломжийг олгодог. Жишээлбэл, Та өөрийн bold@domain.com имэйл хаяг дээрээ b.bold@domain.com, engineer@domain.com гэх мэт хэдэн хэдэн алиас хаяг үүсгэж болно.
Нэг имэйл хаягт 5ш алиас хаяг үүсгэх боломжтой. Үүсгэсэн алиас хаяг руу илгээсэн имэйл бодит хаягт очно. Харин хариу/reply бичсэн тохиолдолд үндсэн имэйлээс хариу илгээгдэнэ.

1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно.
b0e04730757d14c2357eca0adecc00ae1c70212e4eacb40c10484745145c0751e16906cbda685362?t=15b5459a1f798148df599f8cbfd9f2be

2. Миний үйлчилгээ цэс эсвэл Идэвхитэй байгаа хостинг үйлчилгээнүүд хэсгээс тухайн имэйл хост үйлчилгээнийхээ Удирдах товч дээр дарна.

d982dba42bb36962433744f04034b923a1194b589190d615283ed3164104d34a32285016c676054f?t=68256386fab0d22161fc6a1d69aa3998

3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний дээр дарна.

1480e1ca04d11f84d4e7e7fa3db78dc5fafa4a42fba24c8e8090bdb7f821519ca91e1837e5fd3a1b?t=87266afb667ef8ce32e2e7bd9a766808

4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Алиас хаягууд эсвэл нүүрэн хэсэгт харагдаж байгаа Alias хаягууд товчлуур дээр дарна.

355bd35dc501f552146dffefc70c9d204db94edc3d9ba586957254d5442b88d90d57ac4ce6c7a402?t=8d8ef1ee82a3ee0eb86735998b2825ee

5. Үүсгэх алиас хаягийн нэрийг Алиас хаяг талбарт, үндсэн имэйл хүлээн авах хаягийг Имэйл хаяг талбарт оруулан Нэмэх товчлуур дээр дарна.
5c603258f0075814089c4f7f1d4dbfef8b86fcd9fa08eff5e2a580ffacc8c39569a82e2e54b47b1d?t=733a06330842d739d190f001546d13a3

6. Нэмэх товчлуур дарсны дараа Alias амжилттай нэмэгдлээ гэсэн үр дүн гарна. Alias хаягийн жагсаалт талбарт нэмсэн алиас хаяг нэмэгдэнэ.

e4fbf02f314467023de8ce8e774f5f64b56c4c0b6aa33be2d0607b41290de5fcc8d897da337f7f25?t=6ec74488a42ed67aaaf19a7b3a4d50fe