Оффис Имэйл Админ

Oффис имэйлийн нууц үг админ эрхээр орж солих заавар

2024.07.18

Datacom.mn сайтруу админ эрхээрээ ороод Миний үйлчилгээ цэсрүү ороод оффис имэйл үйлчилгээн дээр дарна Имэйл хаягууд цэсрүү орно. Нууц үг солих имэйлин ард байх Мэдээлэл засварлах товч дээр дарна. Нууц үг талбар дээр том жижиг үсэг, тоо тэмдэгт орсон нууц үг зохиож хийгээд Хадгалах товч дээр дарж нуу үгээ сольно.

Оффис имэйл домэйн баталгаажуулах

2024.06.11

Оффис имэйл домэйн нэрийг баталгаажуулах заавар. 1. Datacom.mn сайтруу хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэснээс Бүтээгдэхүүн & үйлчилгээнүүд цэс рүү орно. 3. Оффис имэйлийн үйлчилгээний удирдах товч дээр дарна. Оффис имэйлийг баталгаажуулах TXT бичлэг доорхи байдлаар гарч ирнэ. 4. TXT бичлэгийг өөрийн домэйн нэрийн DNS management буюу DNS Удирдлага дотор нэмнэ. Бичлэгийг нэмсэн дараа ойролцоогоор 20-30 минутын дараа имэйлийн үйлчилгээ автоматаар идэвхижнэ.

Алиас/alias хаяг үүсгэх

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчдэд алиас хаяг хэрхэн үүсгэх заавар хүргэе. Алиас хаяг гэж юу вэ? Алиас нь танд нэг жинхэнэ хаяг руу дамжуулдаг олон өөр өөр имэйл хаягийг үүсгэх боломжийг олгодог. Жишээлбэл, Та өөрийн bold@domain.com имэйл хаяг дээрээ b.bold@domain.com, engineer@domain.com гэх мэт хэдэн хэдэн алиас хаяг үүсгэж болно. Нэг имэйл хаягт 5ш алиас хаяг үүсгэх боломжтой. Үүсгэсэн алиас хаяг руу илгээсэн имэйл бодит хаягт очно. Харин хариу/reply бичсэн тохиолдолд үндсэн имэйлээс хариу илгээгдэнэ. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс эсвэл Идэвхитэй байгаа хостинг үйлчилгээнүүд хэсгээс тухайн имэйл хост үйлчилгээнийхээ Удирдах товч дээр дарна. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний дээр дарна. 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Алиас хаягууд эсвэл нүүрэн хэсэгт харагдаж байгаа Alias хаягууд товчлуур дээр дарна. 5. Үүсгэх алиас хаягийн нэрийг Алиас хаяг талбарт, үндсэн имэйл хүлээн авах хаягийг Имэйл хаяг талбарт оруулан Нэмэх товчлуур дээр дарна. 6. Нэмэх товчлуур дарсны дараа Alias амжилттай нэмэгдлээ гэсэн үр дүн гарна. Alias хаягийн жагсаалт талбарт нэмсэн алиас хаяг нэмэгдэнэ.

Админ талаас имэйлийн захиалга оруулах

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний нэмэлт имэйл болон имэйлийн нэмэлт багтаамжийн захиалга оруулах заавар хүргэе. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс эсвэл Идэвхитэй байгаа хостинг үйлчилгээнүүд хэсгээс тухайн имэйл хост үйлчилгээнийхээ Удирдах товч дээр дарна. 3. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Багц дээшлүүлэх/Хаяг нэмэх товчлуур дээр дарна. 4. Нэмэлтээр имэйл хаяг авах бол үндсэн ашиглаж байгаа имэйл хаягийн тоон дээр нэмэлтээр авах имэйлийн тоог нэмж оруулна. Ж/нь: Одоо ашиглаж буй 2ш имэйл дээр нэмэлтээр 2ш имэйл авах бол имэйлийн тоог 4 болгоно. 5. Имэйл хаяг дээр нэмэлтээр багтаамж авах бол нэмэлтээр авсан имэйл багтаамжийн тоон дээр нэмэлтээр багтаамжийн тоог нэмж оруулна. Жишээ нь: Одоо ашиглаж буй имэйлийн багтаамжийг 40Gb -аар нэмэгдүүлсэн байгааг нэмэлт 10Gb багтаамж авах багтаамжийн тоог 5 болгоно. 6. Нэмэлтээр авах имэйл болон багтаамжийн тоог оруулсны дараа Үргэлжүүлэх товчлуурыг дарна. 8. Авч буй имэйлийн тоо болон нэмэлт багтаамжийн тоо, үйлчилгээний хугацаанаас хамааран тухайн имэйлийн үйлчилгээг ашиглах хоногоор үйлчилгээний төлбөр бодогдоно. Нэмэлт имэйл болон багтаамжийн тоог шалгаж Үргэлжүүлэх товчлуурыг дарсанаар үйлчилгээний нэхэмжлэл үүснэ.

Хэрэглэгчийн имэйл хаяг устгах

2021.11.29

Оффис имэйл үйлчилгээний хэрэглэгчийн имэйл хаягийг устгах заавар хүргэе. 1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэс рүү орно. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээ дээрээ дарж орно. 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Имэйл хаягууд товчлуур дээр дарна. 5. Имэйл хаягийн жагсаалт хэсгээс устгах гэж буй имэйлийг сонгон Устгах товчлуур дээр дарна. Хэрэглэгчийн имэйл хаягийг устгахаас өмнө тухайн имэйл хаяг дээр хэрэгтэй дата байгаа эсэхийг шалгаж, датаг хуулж авна уу. Имэйл аккаунт устгасны дараа дээрх дата ахин сэргэдэггүй болохыг анхаарна уу. 6. Устгах товчлуур дарсны дараа дараах хуудас ачааллана OK товчлуур дарснаар имэйл хаяг устана.

Оффис имэйл хаяг үүсгэх заавар

2021.11.29

1. Datacom.mn дээр хэрэглэгчийн бүртгэлтэй админ имэйл хаягаар нэвтэрч орно. 2. Миний үйлчилгээ цэснээс Миний авсан үйлчилгээнүүд цэс рүү орно. 3. Бүтээгдэхүүн үйлчилгээ хэсгээс тухайн домэйн нэрийн Оффис имэйл үйлчилгээний дээр дарна. ----------------------------------------------------------------------------------------------- 4. Зүүн гар талд байрлах Нэмэлт цэснээс Имэйл хаягууд эсвэл Удирдлагын хэсэг дээрхи Имэйл хаягууд товч дээр дарна. 5. Имэйл хаягийн жагсаалт хэсгийн дээр байрлах Имэйл хаяг нэмэх товчлуур дээр дарна. 6. 1. Имэйл хэрэглэгчийн нэрийг оруулах 2. Хэрэглэгчийн имэйл аккаунтыг оруулах /зөвхөн аккаунтыг оруулна/ 3. Үүсгэж буй имэйл хаягийн домэйн нэр өгөгдсөн байгаа 4. Имэйл хэрэглэгчийн нууц үгийг оруулах /Хамгийн багадаа 8 тэмдэгтэй, том үсэг, тоо, тусгай тэмдэгт орсон байх ёстой/ 5. Нууц үг үүсгэх товчлуур нь системээс шаардлага хангах нууц үгийг автоматаар үүсгэж өгдөг. 6. Дээрх хэсгийг бөглөж дууссаны дараа Бүртгэл үүсгэх товчлуур дээр дарж имэйл хаягийг үүсгэнэ. 7. Имэйл хаяг амжиллтай үүссэн тохиолдолд дараах мэдэгдэл гарах ба Имэйл хаягийн жагсаалт хэсэгт үүсгэсэн имэйл хаяг харагдана.

Gmail дээр оффис имэйлийг тохируулах заавар

2020.12.19

1. Gmail - Settings - Accounts and Import тохиргооны хэсэгрүү холбоосоор орно https://mail.google.com/mail/u/0/#settings/accounts 2. Check mail from other accounts: хэсэг дээрх өөрийн байгууллагын имэйлийн ард Edit Info товч дээр дарна. 3. Гарж ирсэн цонх дээр хуучин Бизнес Имэйл хаягын нууц үг болон серверийн мэдээллийг дараах байдлаар сольж тохиргоог хадгална Password : таны оффис имэйл аккаунтын нууц үг POP Server : pop.mail.mn 4. Үүний дараа имэйл илгээх хэсгийн тохиргоо болох Send mail as: хэсгийн ард өөрийн байгууллагын имэйл хаяг дээр Edit Info товч дээр дарна Гарж ирсэн цонхноос Next Step дараад дараах тохиргоонуудыг сольж хадгална. SMTP Server: smtp.mail.mn password : таны оффис имэйл хаягын нууц үг

Устгасан имэйлээ сэргээх

2020.11.30

Сайн байна уу? 1. Оффис имэйлийн хэрэглэгч устгасан имэйлээ хэрхэн сэргээх зааврыг хүргэж байна. Та имэйл хаягруугаа webmail-ээрээ нэвтэрч ороод баруун дээд талд харагдах хүний зурагтай товч дээр даран User Settings цэсрүү орно. 2. User Settings цэсрүү орсоны дараа Archive manager цэсрүү орон доорхи зурагт үзүүлсэний дагуу DATE хэсэгт имэйл устгасан өдрийг сонгоно FOLDER хэсэгт аль хавтсан дахь устгасан имэйлүүд сэргээхийг сонгоно SORT хэсэгт Date Descending сонголтыг сонгосноор сэргээх имэйлүүдийг хүлээн авсан сүүлийн огнооноос эхлэн харуулах юм. Энгээд SEARCH товчыг даран устгасан имэйлүүдээ хайна. 3. SEARCH товчыг даран хайлт хийсэний дараа ARCHIVE MANAGER хэсэгт устсан имэйлүүд гарч ирэх бөгөөд сэргээх имэйлээ сонгоно Destination Folder хэсэгт сэргээж байгаа имэйлийн хадгалагдах хавтсыг сонгоод RESTORE MESSAGES товчыг даран сэргээнэ. RESTORE ENTIRE FOLDER товчыг даран бүх хавтасаар нь мөн сэргээх боломжтой.

Оффис имэйл Шүүлтүүр/filtering/ болон whitelist, blacklist тохируулах

2020.05.03

Оффис имэйл дээр blacklist болон whitelist тохируулах заавар хүргэе. Та whitelist тохируулсанаар итгэмжлэгдсэн харилцагчийн имэйлийг хүлээн авахаас татгалзах, спам хавтас хүлээн авах гэх мэт асуудлуудаас сэргийлэн inbox хавтасд найдвартай хүлээн авах тохиргоо хийх боломжтой юм. Хэдийгээр whitelist-д тохируулсан ч имэйлийн аюулгүй байдлын сервесүүд тус жагсаалтад байгаа хаягнаас ирж байгаа имэйлийн header file-г шалган ажилладаг. Харин blacklist тохируулсанаар луйврын болон спам имэйлүүд мөн имэйл хүлээн авахаас татгалзах мөн имэйл, домэйн нэрийн мэдээллийг оруулан blacklist тохируулсанаар шаардлагагүй имэйлүүдийг хүлээн авахгүй байх боломжтой. Мөн та спам гэж үзсэн имэйлийг webmail дээрхи report spam боломжыг ашигласанаар автоматаар blacklist-д нэмэх боломжтой. Report spam хийж байгаа зургийг доорхи хэсгээс үзнэ үү. WHITELIST болон BLACKLIST тохируулах Та https://cp.mail.mn/ холбоосоор орж имэйл хаягын удирдлагын хэсэгрүүгээ өөрийн имэйл хаяг нууц үгээ оруулсан нэвтэрнэ. WHILTELIST 1. Нэвтэрч орсоны дараа FILTERING цэсний whitelist хэсэгрүү орон NEW WHITELIST товчыг дарна. 2. NEW WHITELIST товчыг дарсаны дараа whitelist нэмэх тохиргооны хэсэг нээгдэх бөгөөд тохируулах мэдээллээ бичнэ. Жишээ нь sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлүүдийг найдвартай хүлээн авна гэж үзвэл. Check Spam: No = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлийг спам эсэхийг шалгахгүй Check Virus: Yes = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйлийн вирусыг шалгана. Ignore SPF: No = sales@datacom.mn хаягнаас ирэх имэйл албан ёсны серверээс ирж байгаа эсэхийг шалгах тохиргоог алгасахгүй гэсэн тохиргоонуудыг хийнээр нэмнэ whilteist-ээ үүсгэнэ. BLACKLIST 1. Нэвтэрч орсоны дараа FILTERING цэсний blacklist хэсэгрүү орон NEW BLACKLIST товчыг дарна. 2. NEW BLACKLISTтовчыг дарсаны дараа blacklist нэмэх тохиргооны хэсэг нээгдэх бөгөөд тохируулах мэдээллээ бичнэ. FILTERING Whitelist болон Blacklist хэсгийг тохируулсаны дараа тус жагсаалтуудад холбогдох сервесүүдийн тохиргооны хэсгийг тохируулах боломжтой.

Фишинг имэйлээс сэргийлэх 3 арга

2018.02.21

Та имэйлээ гүйлгэн уншиж байх явцдаа ямар нэгэн холбоос дээр санамсаргүй дарчихсан байх үе тохиолддог. Хүн бүр ийм алдаа гаргадаг. Үүнээс болж та хувийн мэдээллээ хэн нэгэнд алдаж, их хэмжээний мөнгөн хохирол амсах эрсдэлд ч орж болно. Ингээд хувийн болон байгууллагын чухал мэдээллээ алдахгүй байхын тулд мэдэж байвал зохих мэдээллийг хүргэе. Фишинг луйвар нь таны итгэл дээр үндэслэж цахим шуудан, олон нийтийн сүлжээгээр дамжуулж анхаарал татахуйц мэдээлэл бүхий хуурамч холбоос дээр даруулан жинхэнэ юм шиг харагдах сайт руу хөтөлж таны хувийн мэдээллийг хулгайлдаг. Олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Фишингийн эсрэг ажлын хэсэг -ийн мэдээлсний дагуу сар бүр 100,000 шинэ төрлийн луйврын гэмт хэрэг бүртгэгдэж үүнээс олон мянган хүмүүс хохирогч болсон байдаг гэжээ. Дараах алхмуудыг дагаж мөрдсөнөөр Та фишинг залилангаас сэргийлэх боломжтой юм. 1. Ажилтан бүр цахим аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх - From хаягт битгий итгэ, баталгаажуулалт хий Ямар ч мэйлийг уншихдаа илгээгч тал тухайн мэйлийг явуулах ёстой байсан үгүйг бодож үзэх нь зүйтэй. Ихэнх нэр хүндтэй байгууллагууд, банкны систем танаас хувийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэйлээр тодруулдаггүй. Хэрвээ танд эргэлзээ төрвөл шууд тухайн байгууллагын сайт руу зочилоод чат, утас гэх мэт шууд холбогдох хэрэгслээр холбогдон үнэн бодит эсэхийг баталгаажуулах шаардлагатай. Та өөрийн танил, найз нөхөд,бизнесийн түншүүдээсээ ирсэн мэйлд ч мөн адил сэрэмжтэй хандах нь зүйтэй. Ихэнх халдлага үйлдэгчид нь ойролцоо ижил төстэй харагдах домэйн нэр, мэйл хаягаар дамжуулж фишинг мэйл илгээдэг. Жишээ нь та өөрийн санхүүгийн албаны finance@spacemedia.mn гэсэн хаягнаас мэйл хүлээж авах естой бол хуурамч мэйл нь “spacernedia.mn” домэйнтэй ирж болдог. “r” болон “n” хоер үсэг нийлээд “m” тэй төстэй харагдаж байгааг хальт гүйлгээд харсан хүлээн авагч бараг л анзаарахгүй. Мөн 10 хүлээн авагч бүхий мэйлийн харилцаа өрнөж байхад дунд finance.spacemedia.mn@outlook.com гэсэн хаяг орчихсон явж байхад хүмүүс анзаарахгүй байх тохиолдол ч гардаг. - Хавсралт болон холбоосыг шалга Мэйлд агуулагдаж байгаа товч, зурагны линк дээр курсороо гүйлгэх үед интернэт хөтчийн зүүн доод буланд гарч байгаа статусыг харж болно. Ингэснээс тухайн елемент дээр дарахад яг хаашаа үсрэх, хөтлөх гэж байгаа жинхэнэ URL хаяг харагдана. Хэрвээ мэйл дээр харагдаж байгаагаас ялгаатай харагдаж байгаа бол хуурамч, луйврын мэйл байна гэсэн үг. Ихэнх мэйл системүүд гаднаас ирж байгаа болон тухайн хэрэглэгчээс гадагшаа гарж байгаа мэйлийн агуулгыг хортой файл, холбоос агуулагдсан шинжтэй эсэхийг шалгадаг нэмэлт программын тусламжтай шүүдэг. Гэвч архивласан файлуудыг та давхар шалгаж үзэхэд гэмгүй. Ялангуяа .EXE, .JS, .BAT гэх мэт өргөтгөл бүхий файлууд таны комьпютерыг удирдах зайнаас удирдах, гараас оруулсан тэмдэгтийн тухайлбал нууц үг, кредит карт болон банкны мэдээлэл бүртгэх, дотоод сүлжээнд хортой файлууд тараах, таны өмнөөс спам цацах зэрэг үйлдэл хийх чадвартай байдаг. 2. Нууц үгийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх Байгууллагын дотоод мэдээллээ алдахгүй аюулгүй байлгахын тулд хэрэглэгч бүрт дараах бодлогыг баримтлах хэрэгтэй. - Нууц үг найдвартай давтагдашгүй байх Мөн нэг нууц үгийг бусад олон нийтийн сүлжээ, хувийн мэйл хаяг, сайт аппликэйшн бүртгэл дээр дахин ашиглахгүй байх хэрэгтэй. Нэг төрлийн нууц үг олон бүртгэл дээр ашиглахгүй байснаар тухайн бүртгэл хакердуулсан ч бусад бүртгэлүүдээ хамгаалах боломжтой болгоно. Найдвартай нууц үг нь таахад хэцүү том жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт агуулагдсан аль болох толь бичигт байхааргүй шаардлагыг хангасан, давтагдашгүй байх ёстой. - Нэвтрэх мэдээлэл удирдах программ ашиглах Мэдээжийн хэрэг хэрэглэгчид давтагдашгүй нууц үгүүдийг 63#Isb97uKf0 цээжлэхэд амаргүй, тиймээс нэвтрэх мэдээллүүдээ хялбар байдлаар зохицуулахын тулд түгээмэл сонголтууд болох KeepPass, Bitwarden зэрэг нээлттэй эхийн нууц үг удирдах програм компьютер дээрээ суулган ашиглаж хэвших хэрэгтэй. 3. Найдваргүй интернэт сүлжээнээс хувийн болон ажлын бүртгэл рүүгээ орохгүй байх Интернэт кафе болон найдвартай бус олон нийтийн үнэгүй Wi-Fi сүлжээнүүд таны нууц үгийг илгээх үед замаас нь буюу сүлжээн дотор чагнаад олж мэдэх боломжтой байдаг. Хэрвээ та webmail ашиглаж мэйлрүүгээ ордог бол webmail.domain.tld дээр суулгуулах хэрэгтэй. Ингэснээр таны интернэт хөтөч сервер хоёрын хоорондох мэдээлэл нууцлагдана. Outlook ашигладаг бол мөн ялгаагүй мэйл татах болон, илгээх серверийн тохиргоогоо нууцлалтай байгаа эсэхийг шалгаад үзэхэд илүүдэхгүй.