Төлбөр тооцоо / НӨАТ

Хувь хүн НӨАТ-ын баримт авах заавар

2019.12.24

Сайн байна уу? Танд НӨАТ-ын баримтыг хувь хүн дээр хэрхэн авах заавар хүргэе. 1. datacom.mn сайтад хандан Хэрэглэгчийн панель руугаа нэвтэрч орно. 2. Нэвтэрч орсны дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах Төлбөр тооцоо хэсгийн Нэхэмжлэх, НӨАТ дээр дарна. Энд таны бүртгэл дээр үүссэн нэхэмжлэлүүд харагдана. Эндээс НӨАТ баримт авах гэж байгаа нэхэмжлэл дээр байрлах НӨАТ баримт товч дээр дарна. Хувь хүн болон Байгууллага гэсэн сонголтууд гарч ирсэн байна. Хувь хүнээр ибаримт үүсгэсний дараа буцаалт хийн цуцлах боломжгүйг анхаараарай. НӨАТ-ын баримтаа хувь хүн дээр үүсгэх гэж байгаа учир Хувь хүн сонголт дээр дараад Баримт авах товчийг дарна. Дэлгэцэнд QR код болон сугалааны дугаар харагдаж байна. Үүнийг та ebarimt аппликейшнаар уншуулна. Анхаарал тавьсанд баярлалаа.

Байгууллага дээр НӨАТ-ын баримт авах заавар

2019.12.24

Сайн байна уу? Танд НӨАТ-ын баримт байгууллага дээр авах заавар хүргэе. 1. datacom.mn сайтад хандан Хэрэглэгчийн панель руугаа нэвтэрч орно. 2. Нэвтэрч орсны дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах Төлбөр тооцоо хэсгийн Нэхэмжлэх, НӨАТ дээр дарна. 3. Энд таны бүртгэл дээр үүссэн нэхэмжлэлүүд харагдана. НӨАТ баримт авах гэж байгаа нэхэмжлэл дээр байрлах НӨАТ баримт товч дээр дарна. 4. Хувь хүн болон Байгууллага гэсэн сонголтууд гарч ирнэ. НӨАТ-ын баримтаа байгууллага дээр үүсгэх гэж байгаа учир Байгууллага гэдгийг сонгоно. Тухайн байгууллагын регистерийн дугаарыг оруулж баримт авах товчийг дарсанаар автоматаар НӨАТ-ийн баримт шивэгдэх болно. 5. Та байгууллагын РД, мөнгөн дүнгээ хянаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.