Домэйн нэрийн бүртгэл нь хувь хүн болон байгууллага гэсэн 2 төрөл байдаг. Шилжүүлж авах гэж байгаа тал болон домэйн шилжүүлж өгөх гэж байгаа талын бүртгэлүүд ХУР системээр баталгаажсан байх ёстой. 1. Хувь хүн дээр бүртгэлтэй домэйн нэрийг өөр бүртгэлрүү шилжүүлэх эсвэл бүртгэлийн мэдээлэл солих бол дараах утгатай имэйл хүсэлт support@datacom.mn -руу илгээнэ. Домэйн нэрийн одоогийн эзэмшигч нь иргэний үнэмлэхний ар тал, урд талын зургийг хавсаргана. 1.1 Өөр бүртгэлрүү шилжүүлэх хүсэлт: ……….. нэртэй, ………… имэйл хаяг дээрх ………. домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 1.2 Бүртгэлийн мэдээлэл солих хүсэлт: ……….. нэр дээрх ………. домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү. 1.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх хүсэлтийн утга: ...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 2. Байгууллага дээр бүртгэлтэй бол байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувиар нь авч хүсэлтийг шийдвэрлэнэ. 2.1 Домэйн нэр шилжүүлэх буюу эзэмшигч солих албан бичгийн утга : ......... байгууллагын ........ имэйл хаягтай бүртгэл дээрх ......... домэйн нэрийг ................ /хувь хүн, байгууллага/ ийн ............ имэйл хаягтай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. 2.2 Бүртгэлтэй мэдээлэл солиулах албан бичгийн утга : ......... байгууллагын ..... домэйн нэрийн хэрэглэгчийн бүртгэлийн админ имэйл хаяг болох ........ имэйл хаяг, ..... утасны дугаарыг ........ имэйл хаяг болон ...... дугаараар сольж өгнө үү. Яагаад бүртгэлийн мэдээллээ солиулж байгаа тайлбараа бичээрэй. Мөн тухайн бүртгэл дээр олон домэйн нэр байдаг бол бүх домэйн нэрийг бичнэ. 2.3 Дотоод борлуулагч хооронд домэйн нэр шилжүүлэх албан бичгийн утга: ...... компанийн ..... имэйл хаягтай бүртгэл дээрх ..... домэйн нэрийг …………… борлуулагч дээрх .... ...... имэйл хаягтай ..... хэрэглэгчийн ID тай бүртгэл рүү шилжүүлж өгнө үү. ......... домэйн нэрийг цаашид ............ /хувь хүн, байгууллага/ эзэмших болно. Дээрх мэдээллийг үнэ зөв бичих хэрэгтэй. Буруу бичсэн тохиолдол албан тоот буцдаг тул та сайтар шалгаарай. Жич : Байгууллагын захиралын гарын үсэг нь дардас байж болохгүйг анхаарна уу. Байгууллагын захирлын гарын үсэг, тамгатай албан бичиг эх хувийг хүргүүлэх хаяг : ДАТАКОМ ХХК, Галакси Тауэр, 4005 тоот, Хан уул дүүрэг Махатма Гандигийн гудамж, Улаанбаатар 17011
Энэ заавраар хэрхэн Google - ийн хайлтын системд домэйн нэрийн эзэмшигчийн эрхээ баталгаажуулах талаар харуулъя Та https://search.google.com/search-console холбоосоор ороод өөрийн домэйн нэрээ Domain хэсэгт оруулаад Continue дарна Танд дараах ТЕКСТ төрлийн бичилтийг домэйн нэрнийхээ DNS удирдах хэсэгт Google - с санал болгоно. Үүний дараа Датаком Хэрэглэгчийн панель - аар ороод Домэйн нэр цэснээс Миний домэйн нэр лүү ороод баталгаажуулах домэйн нэрнийхээ ард Тохиргооны удирдлага товч дээр дарна. Дараагийн хуудасны зүүн хэсэгт байрлах цэснээс товч дээр дарах үед зүүн доод хэсэг домэйн нэрний бичилтүүдийн төрөл харагдах бөгөөд Manage TXT Records - руу ороод баруун дээд хэсэг дэх Add A New TXT Record ногоон товч Google - ийн бичилтийг оруулна Дараагийн хуудас дээр доорх байдлаар бичилтээ оруулаад Add Record товч дээр дарна Hostname - Хоосон Value - Google - с өгсөн TXT утгыг оруулна Энэ жишээ дээр : google-site-verification=_Nro2Gvn7KMyinPAJyzTqSOVd94xG3FGZQuBYKUD3v4 TTL : 7200 Домэйн нэр дэрэээ ямар нэг байдлаар өөрчлөлт хийж байгаа үед энэ хийсэн өөрчлөлт дэлхий даяар дунджаар 1-6 цаашлаад 24 цаг хүртэлх хугацаанд бүрэн тархдаг, Энэ нөхцөлд та 1 цаг хүлээгээд Google - талдаа Verify товч дээр дарахад болно. Google таны домэйн нэр дээр TXT бичилт орсон эсэхийг шалгаж баталгуужуулсан бол дараах хуудас харагдана
Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд 1. datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. 2. Нэвтэрч орсноор, хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана. Та дараах 3 сонголтоор домэйн нэрээ хайлт хийх талбарт оруулан боломжтой байгаа эсэхийг шалгана. 3. Таны хайсан домэйн нэр бүртгэх боломжтой бол дараах байдлаар харагдана. Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй. Домэйн нэрээ бүртгүүлэхийн өмнө, үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Буруу бүртгүүлсэн бол домэйн нэрийг солих, өөрчлөх, төлбөр буцаах боломжгүй байдгийг анхаарна уу. 4. Захиалгаа эхлүүлэхийн тулд Бүтээгдэхүүн нэмэх товчийг дарна. Энэ товчийг дарснаар таны үйчилгээний захиалга хийгдсэн гэсэн үг биш бөгөөд цааш үргэлжлүүлж үйлчилгээн дээрээ нэхэмжлэл үүсгэсний дараа таны захиалга амжилттай хийгдэх болно. Үргэлжлүүлэх товчийг дарна. 5. Гарч ирэх цонхонд нэмэлт домэйн нэр дээр дагалдах үйлчилгээнүүд харагдах бөгөөд DNS удирдлага, Имэйл форвард нэмэлтүүд нь автоматаар сонгогдсон байна. Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин ID хамгаалалт нэмэлт үйлчилгээ нь таны домэйн нэрний WHOIS буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ бөгөөд та энэ үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр авах боломжтой. Домэйн нэрийн нэмэлт тохиргоог хийсний дараа Үргэлжлүүлэх товчлуур дарна /Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээ заавал сонгоно уу/ 6. Энэ хэсэгт та домэйн нэр бүртгүүлэх жилийн сонголтоо хийнэ /5 ба түүнээс дээш жилээр төлбөр төлөх тохиолдолд домэйн нэрийн төлбөр хөнгөлөгдөнө/ Жишээ болгон 1 жилийг сонгоё. 7. Та төлбөрийн хэлбэрээ дараах төрлүүдээс сонгох боломжтой ба хэрэв Дансаар шилжүүлэх төрлийг сонгож захиалгыг баталгаажуулсан тохиолдолд таны хэрэглэгчийн талбарт үйлчилгээний нэхэмжлэл үүсэх ба бүртгэлтэй админ имэйл хаягт мөн .pdf өргөтгөлтэй нэхэмжлэл системээс автоматаар үүсч илгээгдэнэ. Картаар төлөх, QPay болон SocialPay ашиглан төлбөр төлөх сонголт хийж захиалгыг баталгаажуулсан тохиолдолд банкны картын бөглөх хэсэг болон QR код зэрэг тухайн хэлбэрт тохирох талбарт шилжинэ. Төлбөр амжилттай төлөгдсөнөөр таны захиалсан домэйн нэр тань идэвхжих болно. Төлбөрөө шилжүүлэхдээ нэхэмжлэл дээрх зааврын дагуу Гүйлгээний утга -г ЗӨВ бичээрэй. Гүйлгээний утгаа зөв бичсэнээр, таны үйлчилгээ автоматаар идэвхижинэ. Хэрэгтэй бол нэхэмжлэлээ татаж эсвэл хэвлэж авч болно. Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжихэд Төлбөр тооцоо цэсний --> Нэхэмжлэх, НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана. Та уг талбараас төлбөрийн түүх болон НӨАТ баримтаа авах боломжтой.
Таныг болон Танай байгууллагыг Интернэтийн сүлжээнд төлөөлөх нэр буюу хаягийг домэйн нэр гэж нэрлэдэг. Таны сайн мэдэх zar.mn, yahoo.com, cnn.com зэрэг нь бүгд домэйн нэрүүд бөгөөд өөрөөр хэлбэл Таны вэбийн хаяг юм. Домэйн нэр нь зөвхөн Интернэттэй холбоотой асуудал төдий биш Таны болон Танай байгууллагын нэр хүнд, цаашдын өсөлт хөгжилт, амжилттай ихээхэн холбоотой асуудал. Интернэт бол орчин цагийн байгууллага, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны чухал хэрэгсэл, байнгын хэрэглээ хэдийнээ болсон. Байгууллага, хувь хүн өөрийн домэйн нэртэй болсноор зах зээл дээр бусдаас давуу байр суурьтай байх бас нэг боломж нээгдэх юм. Интернэт хэрэглэгчид таныг домэйн нэрээр тань таньж, харилцаа холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тань авах болно. Та хүмүүст ойлгомжтой, тогтооход хялбар, Интернэтийн хайлтанд өргөн хэрэглэгддэг үгийг тусгасан домэйн нэрийг сонгож чадвал, илүү олон хүн Таны вэбийг өрсөлдөгчийнхөөс тань түрүүлэн олж үзэх болно. Домэйн нэр нь Интернэтэд цорын ганц байх учир Таны сонирхож буй нэрийг хэн нэгэн Танаас түрүүлээд бүртгүүлчихвэл Та тухайн домэйн нэрийг авах боломжгүй. Иймээс хойш тавьсан өдөр бүр Таны боломжит сонголт, давуу талыг багасгасаар байхыг санаж, хором ч алдалгүй домэйн нэрийн оновчтой сонголтоо хийх нь зүйтэй. Та домэйн нэрээ сонгохдоо хаягаар орж, "Домэйн нэр хайх" гэсэн цонхонд авахыг хүссэн домэйн нэрээ бичээд уг нэрийг авах боломжтой эсэхийг шалгаж болно. ДОМЭЙН НЭРИЙГ ХЭН ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН НЬ ТҮРҮҮЛЖ АВДАГ. Датаком нь домэйн нэрийг зөвхөн бүртгэх үүрэгтэй бөгөөд тухайн нэрийг хэн авахыг шийдэхгүй. Бүртгүүлэх эрх бүгдэд тэгш эрхтэйгээр нээлттэй байх ба өөрийн тодорхой хаягтай аль ч улсын 18 насанд хүрсэн иргэн эсвэл байгууллага байж болно.
Сайн байна уу? Танд домэйн нэр сунгах заавар хүргэж байна, Та домэйн нэр бүртгүүлэхийн тулд datacom.mn сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Дэлгэцэнд хэрэглэгчийн удирдлагын талбар харагдаж байна. Домэйн нэр цэсний домэйн нэр сунгах товч дээр дарна. Энд таны бүртгэл дээрх домэйн нэрийн жагсаалт болон тухайн домэйн нэрний хугацаа хэд хонгийн дараа дуусхийг харуулсан байна. Сунгах гэж байгаа домэйн нэрний дор байрлах сунгалтын жилүүдтэй танилцая. Та олон жилээр домэйн нэрээ сунгавал 1 жилд төлөх төлбөр багасах болно. 1-2 жилээр сунгавал 1 жилийн төлбөр 88000 төгрөг, 3-4 жилээр сунгавал 1 жилийн төлбөр 77000 төгрөг, 5-10 жилээр сунгавал1 жилийн төлбөр 66000 төгрөг болно. Өөрт тохирох жилээ сонгоод сагсанд нэмэх товчийг дарна. Хэрэв та олон домэйн нэрээ нэг дор сунгах бол тухайн домэйн нэрийг сунгах жилээ сонгоод сагсанд нэмэх товчийг дарна. Захиалга хэсэгт таны төлөх нийт үнийн дүн харагдаж байна. Үргэлжлүүлэх товчийг дарна Сунгахаар сонгосон домэйн нэрнээсээ хасалт хийх бол хасах товч дээр дарна. Ямар нэгэн хасалт хийхгүй бол Төлөх товчийг дарна. Дансаар төлөх бол дансаар шилжүүлэх гэдгийг сонгоод захиалгыг дуусгах товчийг дарж нэхэмжлэлээ үүсгээд нэхэмжлэл дээрх мэдээллийн дагуу төлбөрөө төлж үйлчилгээ идэвхижүүлнэ. Нэхэмжлэл үүссэнээр үйлчилгээний сунгалт систем дээр төлбөрийн хүлээлттэй горимд байх бөгөөд 5 хонгийн дотор хүчинтэй байна. Харин интернэт гүйлгээ хийх эрхтэй картаараа онлайн төлөлт хийх бол Банкний картуудаас сонголтоо хийгээд картны мэдээллээ оруулан төлбөрөө төлөх боломжтой. Ингэснээр таны үйлчилгээ автоматаар идэвхижиж нийт үнийн дүнгээс 5 хувийн хөнгөлөлт авах болно. Та өөрийн төлбөрийн хэлбэрээ сонгоод Захиалгыг дуусгах товчийг дараарай. Хэрэглэгчийн удирдлагын талбар луу буцах товч дээр дарж үндсэн панель руугаа шилжие. Төлбөр тооцоо цэсний Нэхэмжлэл НӨАТ хэсэгт байгаа таны бүртгэл дээрх нэхэмжлэлийн жагсаалт харагдана. Хэрэгтэй үедээ энэ хэсгээс нэхэмжлэлээ харж болно. Домэйн нэрний сунгах зааварыг хүргэж дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.
Интернэт хэмээх далай мэт зах хязгааргүй мэдээллийн ертөнцөд хэн хаана хэрхэн оршин буйг олоход бэрх. Интернэтэд байрласан олон вэб сайтуудыг олж үзэхийн тулд бид тэдний хаяг нэрүүдийг мэдэж авах хэрэгтэй болдог. Иймээс вэбтэй болж бизнесийн цар хүрээгээ тэлэн, Интернэтээр алдаршихыг хүссэн хэн бүхэнд вэбийнхээ нэрийг сонгох асуудал тулгардаг. Хүн болж төрөөд ээж аавын өгсөн нэрээр дуудуулж, дуурсах алдраа олж авдгийн адилаар Интернэтэд вэб хуудсаа байрлуулж, олонд таниулахад тухайн вэбийн нэр чухал үүрэгтэй. Вэбийн нэрийг домэйн нэр гэж нэрлэнэ. Дэлхий дахинаа домэйн нэрийн удирдлага, зохион байгуулалтыг ICANN хэмээх олон улсын корпораци хариуцан ажилладаг. Энэ нь интернэтийн үй түмэн мэдээллийг цэгцэлж, хялбар нэрээр вэбийг үзэх боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа хэрэг юм. Вэбийн хаяг буюу домэйн нэр дахин давтагдахгүй ганцхан ширхэг байдаг. Иймээс оновчтой домэйн нэрээ хамгийн түрүүнд сонгож авна гэдэг маш чухал юм. Домэйн нэр нь сонгосон нэр ба өргөтгөлөөс бүрддэг. Вэбдээ зориулан домэйн нэрийг сонгохдоо, өргөтгөлөөс нь эхлэх нь маш зөв арга юм. Өргөтгөл гэдэг нь домэйн нэрийн арын хэсэг бөгөөд энэ нь вэб ямар чиглэлийнх вэ гэдгийг тодотгож өгдөг. Тухайлбал, .com - худалдааны, .edu - боловсролын, .org - ашгийн бус байгууллагын, .info - мэдээллийн, .biz - бизнесийн. .gov - төрийн байгууллагын гэх мэт. Мөн улсын код бүхий өргөтгэлтэй домэйн нэрүүдийг тухайн улс орны төлөөлөл болгох хэрэглэдэг. Монгол улс .mn товчлол бүхий домэйн нэрийг албан ёсоор ашигладаг. Бусад улсыг төлөөлсөн домэйн нэрүүдээс жишээ татвал, Япон .jp, Орос .ru, Хятад .cn, Солонгос .kr гэх мэт өргөтгөлтэй байна. Дээрх хоёр өргөтгөлийг хоёуланг агуулсан байдлаар ч домэйн нэрийн өргөтгөлийг сонгож болно. Жишээлбэл, .gov.mn, .edu.mn гэх мэт. Энэ нь хэрэглэгч вэб сайтын хаягийг хараад л аль орны, ямар чиглэлийн вэб байна вэ гэдгийг мэдэж болдгоороо давуу талтай. Эндээс, домэйн нэрийг сонгохдоо нэр болон өргөтгөлийг тусад нь бодож сонгох шаардлагатай нь харагдаж байна. Өргөтгөлийн хувьд, ямар хэлээр, хэнд зориулж вэб хийж байгаагаас шалтгаалан өөр өөр сонголттой байж болох юм. Монгол хэлээр, Монгол хүмүүст зориулсан вэб хийж байгаа тохиолдолд өргөтгөлийн сонголт нь улсаа төлөөлсөн байх нь илүү тохиромжтой. .mn өргөтгөл бол Монгол улсын төрийн соёмбот далбаа адил эх орноо төлөөлөн Интернэтэд мандуулах та бидний “брэнд” нэр билээ. Иймээс Монгол агуулгатай вэб бүхэн Монгол нэрээрээ алдарших нь хамгийн бахархалтай. Домэйн нэрийнхээ өргөтгөлийг ийнхүү сонгосны дараа танд вэбдээ зохицсон нэрийг сонгох шаардлага гарна. Байгууллага эсвэл өөрийн нэрээр болон бизнесийн үйл ажиллагаандаа тохирсон нэрийг англиар, эсвэл монголоор галигчлан сонгож болох юм. Жишээ нь: bataa.mn, mashin.mn, car.mn гэх мэт. Нэрийг сонгохдоо юуны түрүүнд зорилтот хэрэглэгчиддээ хамгийн хялбар тогтоогдох үгийг бодож олох хэрэгтэй. Кирилл үсгээр домэйн нэр бүртгэх боломж хараахан нээгдээгүй байгаа тул монгол үгийг латин үсгээр галигчлан бичих эсвэл англи үг сонгох хоёр арга байна. Гэтэл англи хэл мэдэхгүй хүнд таны домэйн нэрийг цээжлэхэд бэрхшээл учирч магадгүй учраас монгол хүний оюун санаанд хамгийн ойр домэйн нэрийг сонгохыг эрмэлзэх хэрэгтэй. Эдүгээ цагт Интернэт нийтийн хүртээл болж, хүн бүхэн вэб хуудастай болсноор домэйн нэрийн нийтлэг нэрүүд хэдийнээ эзэнтэй болж сонголт улам л нарийсч, хүмүүсийн хийсвэр сэтгэлгээг ч шаардах болсон байна. Вэб хуудасны нэрийг оновчтой сонгож чадсан нэгэн жишээг энд дурдъя. Автомашин сонирхогч Монгол залуус вэб сайтаа хийжээ. Энэхүү вэбсайтдаа автомашины талаар бүх төрлийн мэдээлэл, түүний эргэн тойрны бүх мэдээллийг монгол хэлээр оруулсан ба өдөр тутам шинэ мэдээ, мэдээллээр баяжуулж ажилладаг байна. Тэд домэйн нэрээ асаа.mn гэж сонгосон. Монголоор “асаа” гэдэг үгээр хөдөлгүүрт машиныг асааж л хөдөлгөөнд оролцдог гэсэн утгыг нь гаргасан байна. Монгол өргөтгөлтэй домэйн нэр төдийгүй дэлхий дахинаа англи хэлээрх товч, тодорхой, хялбар тогтоогдох нэрүүд хэдийнээ эзэнтэй болсон одоо үед энэ сонголт бол Монгол вэбийг алдаршуулах замыг нь нээж чадсан домэйн нэрийн оновчтой сонголтын жишээ болж байгаа юм. Интернэтийн томоохон вэб сайтуудыг дууриан, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд алдартай вэбүүдийг даган гарч байдаг. Ийм байдлаас сэргийлэхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг ч мөн адил өөрийн эзэмшилд байлгах нь чухал. Жишээ нь, Ta Монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө вэб сайт хийхээр төлөвлөн huuhed.mn гэж нэр сонголоо гэж бодоход галигчлан бичих стандартыг бодолцон xuuxed.mn, khuukhed.mn, хyyxed.mn гэж, улмаар англи хэл дээрх ойролцоо утгатай үгсээр нь kids.mn, сhildren.mn зэрэг нэрүүдийг ч өөрийн нэр дээр бүртгүүлэн авах хэрэгтэй. Энэ нь оюуны өмчийн маргаанаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Домэйн нэр сонгоход заавал утга учиртай үг сонгох албагүй бөгөөд bbb.mn гэх мэтээр дурын нэг нэрийг сонгож аваад, вэбээ найдвартай ажиллуулснаар таны бизнес энэ нэрээрээ брэнд болж алдаршиж ч бас болох юм. Дэлхийн талыг эзэлж явсан Монгол улс даяарчлалын ертөнцөд өөрийн мөрөө гарган хөгжиж, ажил хэрэгч залуус, шилдэг пүүс, компаниуд цахим ертөнцөд цахиур хагалан .mn нэрээ дуурсгасаар яваа. Интернэтээр алдаршихаар зэхэж буй эрхэм Та ч бас вэб хуудсандаа Монгол домэйн нэрийг сонгож, “Монголоороо гоёорой”. Бичсэн: Б.Үнэнбат, 2012 он
Байгууллага, компани өөрийн албан ёсны вэб, и-мэйл хаягтай байх нь ажил хэргээ үр ашигтай хөтлөх, бизнесийн харилцаагаа өргөтгөхөд чухал ач холбогдолтой. - Хэрэглэгчид, түншүүд тань ажилтны хувийн и-мэйл хаягаар бус байгууллагын албан хаягаар харьцахыг найдвартай гэж үздэг. Тэд байгууллагын тодорхой албанд ханддаг учир хувь хүний цаашид солигдох хаягаар харилцахыг хүсдэггүй. - Ажилтан бүрт албаны и-мэйл хаяг олгосноор ажлыг эмх цэгцтэй болгож, мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлнэ. Ажилтан халагдахад и-мэйл хайрцгийг байгууллага буцаан эзэмшдэг учраас албаны и-мэйлээр ирсэн мэдээлэл байгууллагын өмч хэвээрээ үлддэг. - Ажилтныхаа хувийн и-мэйл хаягаар ажил хэргээ хөтлөн явуулдаг байгууллагын ажилтан халагдахад тэд бүх харилцаа холбоо, хэрэглэгчээ, магадгүй бизнесээ ч хамт алдах эрсдэлтэй тулгардаг. - Зар сурталчилгааны зориулалттай үнэгүй, нийтийн и-мэйл хаягийг ажил хэргийн харилцаанд хэрэглэх нь зохимжгүй байдаг. Ийм нэр, хаягийг зөвхөн хувийн харилцаанд ашигладаг учир ийм и-мэйл хаягаар албан хэргээ хөтлөх нь таныг бизнес, албаны харилцаандаа хайнга ханддаг мэт бусдад харагдуулах аюултай. - Танай вэб хуудас танд бус харин танай үйлчлүүлэгч, түншүүдэд илүү хэрэгтэй. Хэрэв та олон хэрэглэгчтэй, түнштэй болъё гэвэл тэдэндээ эхэлж үйлчил. Байгууллага, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуул. Интернэтийн вэб хуудас л үүнийг хамгийн сайнаар, хямдаар хийж чадна. Та вэбсайтаа албан ёсоор ажиллуулахын тулд юуны өмнө: - Домэйн нэр - Бизнес и-мэйл - Чанар, үзүүлэлт сайтай
Домэйн нэр эзэмшигчийн хамгийн түрүүнд анхаарах 3 асуудлыг танд танилцуулж байна. - Домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл Таны домэйн нэр өөрийн тань имэйл дээр бүртгэлтэй байгаа юу? Энэхүү эзэмшигчийн мэдээлэлд тоомжиргүй хандсанаар домэйн нэрийн маргаан үүсэх, улмаар домэйн нэрээ бусдад алдах асуудал гардаг. Анх домэйн нэр бүртгүүлж авахдаа онлайнаар буюу танхимд ирж үйлчлүүлэхдээ өгсөн хэрэглэгчийн мэдээлэл таны домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл болно. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоор бүрэн хангагдана. Мөн эзэмшигчийн бүртгүүлсэн мэйлээр хэрэглэгчийн удирдлагын системд нэвтэрч, домэйн нэрээ вэб сервэррүү заах, имэйл үүсгэх, мэйл сервер болон бусад тохиргоог хийх зэргээр өөрийн үйлчилгээгээ удирдаж чадна. Энэ мэдээлэл нь Эзэмшигчийн мэдээллийн сан буюу WHOIS мэдээллийн сан дээр нээлттэй гарч ирэх бөгөөд хэрэв мэдээлэл буруу, шинэчлэх шаардлагатай байвал домэйн нэр бүртгэгч байгууллагадаа хандаж мэдээллээ тухай бүрт нь шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр, домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаанаас сэргийлж чадна. - Брэнд нэрээ хамгаалах Олонд танигдсан вэб сайтуудыг дуурайн, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд мэр сэр гарч байдаг. Таны домэйн нэртэй ижил кирилл нэр, эсвэл зөвхөн өргөтгөл өөр домэйн нэрийг Интернэтээр сонгож бүртгүүлээд, вэб сайт хийх боломж нээлттэй юм. Ингэснээр танай хэрэглэгчид төөрөлдөн аль нь жинхэнэ вэб гэдгийг мэдэхгүй болох асуудал ч гарна. Иймэрхүү байдлаас зайлсхийхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг өөрийн эзэмшилд байлгах замаар сэргийлж болдог. Домэйн нэр нь интернэтээр хаанаас ч бүртгэх боломжтой, хэн түрүүлсэн нь бүртгүүлэх зарчим мөрддөг ч хэрвээ хэн нэгний брэнд нэрийг зөвшөөрөлгүйгээр түрүүлэн бүртгүүлсэн бол Домэйн нэрийн бүртгэлийн журам, болон Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээг үндэслээд өмчийн маргаан шийдэх зарчмаар Иргэний хуулийн дагуу Брэнд нэр эзэмшигч нэрээ буцаан авах боломж байдаг. Иймээс олон улсын домэйн нэрийн журамд бусдын алдартай брэнд, барааны тэмдэгтийн нэрийг сонгохгүй байх талаар дурдсан байдаг. - Домэйн нэрийн сунгалт, устгагдах хугацаа Та домэйн нэр эзэмшигчийн имэйл хаягаа үнэн зөв байлган, мэйлээр сануулга авч, хугацаанд нь үйлчилгээгээ сунгаснаар домэйн нэрээ алдах аюулаас сэргийлнэ. Домэйн нэрийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс сануулгын захиа эзэмшигчийн мэйл рүү ирж эхэлнэ. Энэ хугацаанд сунгаагүй бол хугацаа дууссанаас хойш 30 хоног домэйн нэр ажиллахгүй ч, сэргээгдэх боломжтой suspend төлөвт байна. Ингээд устгалын ангилалд шилжинэ, үүнээс барагцаалбал 30 хоногийн дараагаар системийн бүртгэлээс гарч, хэд хоногийн дараа бүрэн устгагдана. Ингэж хугацаа нь дуусч устгагдсан домэйн нэр нийтэд нээлттэй болж дараагийн хэрэглэгч худалдаж авах боломжтой болох бөгөөд хуучин эзэмшигчийн мэдээлэл мөн устгагдаж, домэйн нэрийг шинээр худалдан авч одоо эзэмшиж буй хэрэглэгчийн мэдээлэл Whois мэдээллийн санд тавигддаг.
1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ. - Хандах хаяг: - Эзэмшигчийн имэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг - Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг - Та нууц үгээ мартсан бол : 2. Нэвтэрсний дараа доорх зураг дээрх "Домэйн нэр" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана. 3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Удирдах" - руу орно. 4.Дэлгэцийн зүүн талд байгаа байгаа "DNS удирдлага" - хэсэгт дарна. 5. IP хаягаар нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Шинээр нэмэх A Record" - дарна. Чиглүүлэх IP хаягийг гараас оруулж өгөөд "Add Record" товчийг дарна. "хост нэр" хэсэг дээр www-г оруулж болон оруулалгүйгээр 2 удаа бичилт хийнэ. Жишээ нь: test.mn домэйнийг чиглүүлэхдээ Host name талбарт эхлээд www.test.mn гэсэн бичилт оруулаад, 2 дахь удаад www-г оруулалгүй талбарыг хоосон орхиж, test.mn гэсэн хэлбэрээр бичилт оруулна. Ингэснээр Вэб броузерт www.test.mn болон test.mn гэж аль алинаар нь бичихэд тухайн IP руу чиглүүлэгдэнэ гэсэн үг юм. TTL хэсэгт хамгийн багадаа 7200 утга оруулана. Жич: DNS -ийг сольсноос хойш 3 -аас 24 цагийн дараа шинэчлэлт бүрэн хийгдэнэ. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.
1. Та хэрэглэгчийн панельд өөрийн нэрээр нэвтэрнэ. - Хандах хаяг: - Эзэмшигчийн и-мэйл хаяг: Таны анх үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг - Нууц үг: Шинээр хэрэглэгч болох үед танд илгээгдсэн нууц үг - Та нууц үгээ мартсан бол : 2. Нэвтэрсний дараа та зүүн дээд буланд байрлах "Миний домэйн" цэсрүү орж өөр дээр бүртгэлтэй байгаа домэйн нэрийн жагсаалтаа гаргана. 3. Тохиргоо хийх гэж байгаа домэйн нэрийн "Тохиргооны удирдлага" - руу орно. 4.Nameserver - ээр нь чиглүүлэх бол "DNS Удирдлага" хэсгээс "Нэрийн серверүүд" ыг дарна. 5. Гарч ирсэн цонхонд хамгийн багадаа хоёр nameserver - ийн хаяг бичиж өгөх естой. Нэрийн сервер өөрчлөх товчийг дарж хадгална. Жич: DNS ийг солиноос 3 аас 24 цагийн дотор өөрчлөлт мэдэгдэх болно. Энэ хооронд хугацаанд ISP-үүдийн DNS мэдээллээ шинэчлэх хугацаа зарцуулагддаг болно.
Та домэйн нэр бүртгүүлэх үедээ оруулсан эзэмшигчийн хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тохиолдол бүрт нь байнга шинэчилж байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоо бүрэн хангана. Байгууллага дээр бүртгэлтэй мэдээлэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа байгууллага албан хүсэлт бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээж, утга агуулга зөв бол үйлчилгээний төв дээр эх хувийг нь авчирч өгнө. Хувь хүн дээрх бүртгэл шинэчлэх бол одоо бүртгэлтэй байгаа хүн өөрийн иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбарыг бүртгэлтэй мэйл хаягаасаа илгээнэ.
Домэйн нэрийнхээ хугацааг хэзээ дуусахыг харахын тулд datacom.mn сайтын хамгийн доор байрлах цэснээс WHOIS-ийг сонгох буюу эсвэл холбоосыг дараарай. Гарч ирэх цонхонд өөрийн домэйн нэрийг оруулж, CAPTCHA буюу баталгаажуулах кодыг оруулаад хайна. Ингэснээр таны домэйн эзэмшигчийн мэдээлэл буюу Домэйн нэр хэний нэр дээр байгаа болон хэзээ хугацаа дуусах талаар бүрэн мэдээлэл гарч ирнэ. Хэрэв таны эзэмшигчийн мэдээлэл буруу байвал яаралтай шинэчлэх шаардлагатай.
Юуны өмнө Та өөрийн сонгосон нэрээ авах боломжтой эсэхийг www.datacom.mn сайтаар шалгаарай. Үүний тулд datacom.mn сайтад хандан Домэйн нэр шалгах хэсэгт авах гэж буй домэйн нэрээ оруулаад хайлт хийнэ. Хайлтын үр дүн Боломжтой гэж байвал та энэ нэрийг худалдан авч болно. Интернэтээр үргэлжлүүлэн худалдан авалтаа хийх буюу Үйлчилгээний төвд ирж үйлчилгээгээ авч болно. Онлайнаар худалдан авалт хийх бол Дансаар шилжүүлэх, ХХБ, ХААН банкны карт, QPay, SocialPay төлбөрийн системүүдийг ашиглах болон StorePay, PocketZero зээлийн апп -уудыг ашиглан төлбөр төлөх боломжтой. Үйлчилгээний төв дээр ирж үйлчлүүлэх бол Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 4005 тоотод Датакомын Үйлчилгээний Төв ажиллаж байна. Домэйн нэрийн жилийн төлбөр 165.000 /НӨАТ орсон/ төг.