Та эхлээд www.datacom.mn сайтад хандаж орно.
Хандаж орсоныхоо дараа баруун дээд буланд байрлах "НЭВТРЭХ" товч дээр дарж өөрийн үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн имэйл хаяг хэрэглэгчийнхээ нууц үгээ ашиглан удирдлагын панельдаа нэвтэрч орно.
Нэвтэрч орсны дараа удирдлагын талбарын үндсэн хэсэгт байрлах ногоон өнгийн "Миний үйлчилгээ" хэсгийн товч дээр дарснаар таны авсан үйлчилгээнүүд гарч ирнэ.
Дээрхи үйлчилгээнүүд дотроос тухайн авсан хостын үйлчилгээний ард байгаа тохиргооны удирдлага товч дээр дарна.
Гарч ирэх цонхны "Control Panel" хэсгийн "Web Hosting" товч дээр дараад cpanel руугаа хандаж орно.
Энэ товч дээр дарнаас хэрэглэгчээс ямар нэг cPanel нэр болон нууц үг асуухгүйгээр орно.
Хэрэв та cPanel-хаа нэвтрэх нэр болон нууц үгийг мэдэж байвал интернет хөтөч дээрээ өөрийнхөө домэйн нэрээ бичээд хойшоо налуу зураас cpanel гэж бичээд орно.
Жишээ нь: http://www.test.mn/cpanel
Гарч ирэх хэсгийн "Username " хэсэгт cPanel нэвтрэх нэр, "Password" хэсэгт cPanel нууц үгээ оруулаад "Log in" товч дээр дарна.